Skip links

Эрхэм зорилго

Чанартай орон сууц, бүтээгдэхүүн, үйлчилгээг таатай нөхцөлөөр харилцагчдад сэтгэл дүүрэн хүргэн дэлхийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэгч компани байна.

Алсын хараа

Бид хамтдаа амьдралын чанарыг шинэчилнэ.

Үнэт зүйлс

Хүн
Үл ялгаварлал
Хөгжил шинэчлэл
Хамтын хүч
Чанар, аюулгүй ажиллагаа

Уриа үг

Зөв шийдэл, Оновчтой удирдлага.

Удирдлагын баг

Чанартай орон сууц, бүтээгдэхүүн, үйлчилгээг таатай нөхцөлөөр харилцагчдад сэтгэл дүүрэн хүргэн дэлхийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэгч компани байна.

Д.Энхбаяр

Гүйцэтгэх захирал

Б.Жавзанпагма

Санхүү эрхэлсэн захирал

Г.Хангай

Маркетинг-борлуулалт хариуцсан захирал

Шинэ гэр түншлэл ХХК

Бид цаашид хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, зуучлал, санхүүгийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдолын эсрэг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байгаа бөгөөд барилгын иж бүрэн зураг төсөл гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй компани болохын хувьд захиалагчийн мөрөөдлийг бодит болгохын тулд тэдний хүсэл сонирхол, хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг санаагаар барилгын иж бүрэн ажлын зургийг төслийг богино хугацаанд чанарын өндөр түвшинд найдвартай гүйцэтгэхээр ажиллаж байна.

Энэ хүртэл бид юуг амжуулав.

2015 он

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгарав.

2016 он

Компани үүсгэн байгуулагдаж БЗД-т орон сууцны барилгын төслийн ажил эхлэв.

2017 он

Өөрийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын ажил хийгдэв.

2018 он

Барилга ашиглалтад орж нүүсэн иргэд нэн тэргүүнд байраар хангагдав.

2018 он

НЗДТ-тай 3 талт гэрээ дүгнэгдэв.

2018 он

Барилгын ажлын зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөлтэй болов.

2018 он

2-р барилга ашиглалтад оров.

2018 он

ОУ-ын үл хөдлөх хөрөнгө зуучлалын RE/MAX-д нэгдэв.

2018 он

2 дахь төсөл Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх батламж авав.

2019 он

Эхний төсөл амжилттай хэрэгжиж дуусав.

2019 он

2 дахь төсөл “Цагаан орд хотхон”-ыг хэрэгжүүлж эхлэв.

2019 он

3 дахь төсөл хэрэгжүүлэх батламж авав.

2019 он

Эхний төсөл “Шинэ гэр хотхон”-ыг амжилттай хэрэгжүүлж дуусгав.

2020 он

2 дахь төсөл болох “Цагаан орд хотхон”-ыг хэрэгжүүлж дуусав.

2020 он

3 дахь төслийн ажил эхлүүлэв.

2020 он

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгон шалгаруулалтад оролцож шалгарав.